Ажлын өдөр: 09:00 - 18:00 +976 11333444 info@mushop.mn
    Mushop
    MUSHOPнэгдсэн платформ
    Нууцлалын бодлого

    Нууцлалын бодлого

    Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 4-р сарын 6

    MuShop-д тавтай морилно уу. Энэхүү Нууцлалын бодлого нь та манай вэбсайт https://mushop.mn ("Үйлчилгээ")-ийг ашиглах үед бид таны мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хамгаалах талаар тайлбарлана.

    Манай Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогын дагуу мэдээлэл цуглуулах, ашиглахыг зөвшөөрч байна.

    1Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ

    Хувийн мэдээлэл

    Та манай Үйлчилгээг ашиглах үед бид дараах мэдээллийг цуглуулж болно. Үүнд:

    • Нэр
    • Имэйл хаяг
    • Утасны дугаар
    • Хүргэлтийн хаяг

    Техникийн мэдээлэл

    Манай вэбсайтыг ашиглах үед системийн ажиллагааг хангах, аюулгүй байдлыг сайжруулах, болон үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дараах техникийн мэдээллийг автоматаар цуглуулж болно. Үүнд:

    • Browser-ийн төрөл
    • Манай вэбсайт дотор зочилсон хуудсууд
    • Зочилсон огноо, цаг
    • Төхөөрөмж болон browser-ийн техникийн мэдээлэл

    Аналитик мэдээлэл

    Бид вэбсайтын ашиглалтыг ойлгох зорилгоор аналитик мэдээлэл ашиглаж болох боловч:

    • Хэрэглэгч бүрийн 'хэн, яг хаана дарсан' үйлдлийг тусгайлан бүртгэж хадгалахгүй
    • Хувь хүний үйлдлийг нарийвчлан хянах эсвэл профайл үүсгэх зорилгоор ашиглахгүй
    • Цуглуулсан мэдээллийг зөвхөн aggregate (нэгдсэн) статистик хэлбэрээр ашиглана

    Бид таны вэбсайтаас гадуурх үйл ажиллагааг хянах, цуглуулахгүй (манай үйлчилгээ нь ийм төрлийн tracking хийх техникийн хувьд боломжгүй зүйл болно).

    2Бид таны мэдээллийг хэрхэн ашигладаг вэ

    Бид таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

    • Үйлчилгээг үзүүлэх, сайжруулах
    • Захиалга боловсруулах, хүргэлт хийх
    • Хэрэглэгчийн бүртгэл удирдах
    • Тантай холбогдох (захиалгын мэдээлэл, дэмжлэг, мэдэгдэл)
    • Вэбсайт болон үйлчилгээний чанарыг сайжруулах
    • Аюулгүй байдлыг хангах

    3Гуравдагч талын үйлчилгээ

    Бид дараах гуравдагч талын үйлчилгээ ашиглаж болно. Үүнд:

    • Google, SMS Gateway (нэвтрэлт/баталгаажуулалт)
    • QPAY, 1D /Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчид/
    • Google Analytics (Аналитик хэрэгсэл)

    Эдгээр үйлчилгээ нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу мэдээлэл цуглуулж болно.

    4Cookie (Күүки)

    Бид күүки болон ижил төстэй технологи ашиглан:

    • Таныг нэвтэрсэн байлгах
    • Тохиргоог санах
    • Ашиглалтын мэдээлэл шинжлэх

    Та browser тохиргооноос күүкиг хааж болно, гэхдээ зарим функц ажиллахгүй байж магадгүй.

    5Мэдээлэл хуваалцах

    Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй.

    Бид дараах тохиолдолд мэдээлэл хуваалцаж болно:

    • Үйлчилгээ үзүүлэгчид (хүргэлт)
    • Хуулийн шаардлагаар төрийн байгууллагад

    6Мэдээлэл хадгалах хугацаа

    Бид таны мэдээллийг дараах зорилгоор шаардлагатай хугацаанд хадгална:

    • Үйлчилгээ үзүүлэх
    • Хуулийн үүрэг биелүүлэх
    • Маргаан шийдвэрлэх

    7Таны эрх

    Та дараах эрхтэй:

    • Өөрийн мэдээлэлд хандах
    • Мэдээллээ засах, шинэчлэх
    • Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах

    Хүсэлт гаргах бол доорх имэйлээр холбогдоно уу.

    8Аюулгүй байдал

    Бид таны мэдээллийг хамгаалахын тулд боломжит арга хэмжээг авдаг боловч ямар ч систем 100% аюулгүй биш гэдгийг анхаарна уу.

    9Хүүхдийн нууцлал

    Манай үйлчилгээ нь 13-аас доош насны хэрэглэгчдэд зориулагдаагүй.

    10Бодлогын өөрчлөлт

    Бид энэхүү Нууцлалын бодлогыг үе үе шинэчлэх эрхтэй. Өөрчлөлтийг энэ хуудсан дээр нийтэлнэ.

    11Холбоо барих

    Асуулт байвал бидэнтэй холбогдоно уу:

    • 📧 Email: odkoty@gmail.com

    12Компанийн мэдээлэл

    Компанийн нэр: MuShop

    Вэбсайт: https://mushop.mn

    Улс: Монгол